Бяцхан охины зөвлөгөө

Цөөн үгээр том үйлсийг бүтээх

Чи бусдад туслахын төлөө ямар нэг зүйл хиймээр байна уу?
Заримдаа цөөн үг Агуу нөлөөтэй байж чаддаг.
Ариун Библид энэ талаар нэгэн түүх байдаг.
Нэгэн бяцхан охин Израилийн нутгаас олзлогдон танихгүй нутагт иржээ. Тэрээр бяцхан охин Арамын хааны цэргийн ахмад болох Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа.
Бяцхан охин Нааманыг уяман өвчтэй болохыг мэджээ. Уяман өвчин гэдэг нь маш их өвддөг арьсны өвчин юм.
Охин Нааманы эхнэрт хандан: „Самарид амьдардаг эш үзүүлэгч Елиша дээр Нааман очвол эдгэнэ дээ гэж хэлжээ.“
Агуу том үйлсийг бүтээх ганцхан энгийн өгүүлбэр!
Эдгэрч эрүүл болох нь Нааманы хамгийн том хүсэл байлаа. Нааман Арамын хаанд бяцхан охины хэлснийг дамжуулжээ. Арамын хаан Нааманыг эдгээлгэхээр Израилийн хаанд захидал бичин өгч явуулжээ. Мөн Нааманы зарц нар хамт явав.
Нааман Израилийн хаанд захидалыг авчирхад захидал дотор: „Би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээлээ.“ гэсэн байв.
Эш үзүүлэгч Елиша энэ талаар мэдээд Израилийн хаанд „Нааманыг над уруу илгээ!“ гэж хэлүүлжээ.
Ингээд Нааман Елишагийн гэрийн үүдэнд ирэн зогсов.
Гэтэл Елишагийн Наамантай хандах байдал нь Нааманыг ихэд уурлуулжээ.
Елиша тэрээр Нааман уруу элчээ илгээн Нааманд: „Иордан гол дээр очиж өөрийгөө долоон удаа угаа! Тэгээд чи уяман өвчнөөсөө бүрэн эдгэрэх болно!" гэж хэлүүлжээ.
„Юу? Иордан гол дээр би очиж өөрийгөө угаавал эдгэх юм гэж үү? Манай Дамаск нутагт байдаг гол мөрөнгүүд Иордан голоос илүү дээр биш гэж үү?"
Уурандаа Нааман тэндээс шууд явмаар байв.
Гэхдээ Нааманы зарц нар Нааманд хандан: „Елиша танд өөрийгөө голд угаахаас илүү хүнд даалгавар өгсөн бол та оролдож үзэх байсан шүү дээ ..." гэж хэлцгээв.
"Гэтэл таныг голд очиж өөрийгөө угаах маш амархан даалгавар өгсөн байна. Та үүнийг ядаж оролдоод үзэх хэрэгтэй“ гэж зөвлөцгөөв.
Нааман зөвлөгөөг даган Иордан гол дээр очив.
Нааман голд ороод өөрийгөө угааж эхлэв. Эхний угаалт - юу ч тохиолдсонгүй, хоёр дахь угаалт - бас л юу ч болсонгүй, гурав дахь угаалт, дөрөв дэх угаалт, тав дахь угаалт, зургаа дахь угаалт ... одоо сүүлчийн болох долоо дахь угаалт хийлээ.
Нааман 7 дахь удаад угаатал эв эрүүл болсон байв!
Нааман аз жаргаал дүүрч баяр хөөртэйгөөр Елиша дээр очин:
„Бүх дэлхийд ямар ч Бурхан байдаггүй, зөвхөн Израилд цор ганц Үнэн Бурхан байдгийг би одоо мэдлээ.“ гэж хэлэв.
Нааман цаашдаа цор ганц Бурханыг дагахыг хүсэж байгаагаа хэлж бэлэг өгхийг хүсэв.
Бяцхан охин эш үзүүлэгч Елишагийн талаар ярьсан тул Нааман эдгэрчээ!
Тэрнээс гадна Нааман цор ганц үнэн Бурханыг олж мэдэж, Бурханы төлөө үйлчилхээр шийдсэн.
Чи үнэн, амьд Бурханыг мэдэх үү? Хэрэв Эзэн Бурханыг мэддэг болсон бол бусад хүмүүст Бурханы талаар заавал яриарай. Чи бусдад Бурханы талаар ярьвал Эзэн Бурхан чиний үгсээр дамжин бусад хүмүүст хүрч, тэднийг өөрчилж, агуу үйлсийг хийж чадах юм.
;
  
  
  

Эхлэл рүү буцах

Цааш үзэх