Ингээд амралт эхэллээ! Жорж маш их баяртай байлаа. Тэр амралтаараа дуртай зүйлүүдээ хийж маш их унтахаар төлөвлөв.
Жорж хэдэн хонгийн турш хөвөгч завь угсарч бүр авынхаа засварын газарт ч оров.
Тэр хөлөг онгоцыг улаан бас хөх өнгөөр будаад гурван гол тулгуурт нь цагаан далбаа өлгөв.
Жорж угсарсан хөлөг онгоцоо туршиж үзэхээр далайн эрэгрүү алхав.
Тэр үед өөр хөвгүүд Жоржыг ажиглаад ойртож ирж байгааг Жорж мэдээгүй байв.
"Наад завиа чи өөрөө угсарсан юмаадаа? Одоо наад завийг чинь бид нар авна", гэж том биетэй хөвгүүн заналхийв.
Жорж үг хэлж амжхаас өмнө дээрэлхүү хөвгүүд тэрнийг түлхэн унагаад угсарсан завийг нь булаагаад зугтаацгаав.
Жорж уйлангаа гэртээ харив.
Хэдэн долоон хоног өнгөрчээ. Нэгэн өдөр Жорж дэлгүүрт явж байхдаа өөрийн завиа шилэн тавиур дээр олж харав.
"Ааваа энэ миний хийсэн завь байна шүү дээ!"
"Үнэхээр мөн юм уу?", гэж аав нь асуув.
"Мөн байна. Хажуу талд нь миний хийсэн тэмдэг байна." гэж Жорж хэлэв.
Жорж дэлгүүрийн худалдагч эмэгтэйрүү гүйж очоод: "Энэ завь танийх биш миний завь" гэж хэлэв.
Жоржийн аав дэлгүүрийн худадагч эмэгтэйд болсон үйл явдлыг тайлбарлав.
Худалдагч эмэгтэй ингэж хэлэв:
"Би энэ завийг хэдэн хөвгүүдээс худалдаж авсан юм. Надад нэг санал байна: Би чамд энэ завийг өөрийн авсан үнээрээ өгье."
Жорж зөвшөөрч завиа худалдаж авав.
Гэртээ харих замдаа Жорж завьдаа хандан: "Бяцхан завь минь, чи хоёр удаа минийх боллоо. Эхлээд би чамайг бүтээсэн. Дараа нь чамайг худалдаж авлаа."
"Чи тэгвэл бас хоёр удаа Бурханых болсон шүү дээ тиймээ?", гэж аав нь хажуугаас нь Жоржоос асуув.
"Яагаад хоёр удаа гэж?"
"Бурхан хүмүүс биднийг бүтээсэн бөгөөд бид гэм нүглээс болж Бурханаас холдсон. Харин Их Эзэн Есүс бидний гэм нүглийг өөртөө авч бидний өмнөөс загалмайд цовдлогдон нас барж биднийг дахин Бурханых болгосон юм."
"Би өөрийгөө хоёр удаа Бурханых болсоноо яаж мэдэх үү?"
"Их Эзэн Есүсийн өмнө өөрийгөө гэм нүглээ авчирч гэмшин уучлалт гуйж Есүсийг өөрийнхөө амьдралд оруулаарай. Тэгсэнээр чи Бурханы хүүхэд болно. Чи Бурханы хүүхэд болно гэдэг нь чи хоёр удаа Бурханых болсон гэсэн үг юм."
;